СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦУУЛАХ
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2014.09.06 Дархан-Уул аймаг
Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД........................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Батын Доржийг сураггүй алга болсонд тооцуулах
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Доржтой 1999 онд танилцаж, гэр бүл болсон. Бид 2003 оныг хүртэл хамт амьдарч байсан ба нөхөр маань 2003 оны 2 дугаар сард ОХУлс руу хувийн ажлаар яваад эргэж ирээгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй алга болсон 2003 онд нөхрийгөө алга болсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж эрж хайсан боловч өнөөдрийг хүртэл хэл сураг гарсангүй энэ талаар нөхрийн маань эцэг, эх ч мэдэж байгаа иймд сураггүй алга болсонд тооцож өгнө үү.
Нэхэмжлэлдээ:
1. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт 1 ш
2. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1ш
3. Б.Доржийн иргэний үнэмлэхний хуулбар 1ш
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
5. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэнд/
Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/