АЖИЛЛАСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2015.09.04 Дархан-Уул аймаг
Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндсүрэн РД.....................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрт 1970 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 23 жил 5 сарын хугацааг сэргээн тогтоолгох
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1952 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төрсөн. Бага дунд сургууль, ТМС төгсөөд 1970 онд хуучин нэрээр Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэрт ажилчинаар орж ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 1970-1993 оны 6 сар хүртэл 23 жил 5 сар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир шүүхэд хандаж байна.
Иймд архивын лавлагаа, баярын бичиг, сайшаалын үнэмлэх зэргийг үндэслэн, тухайн үед үйлдвэрийн мастер байсан одоо Дархан сумын 5-р баг, 20-7-20 тоотод суух Д.Данзан, /утас/ үйлдвэрийн чанар шалгагчаар ажиллаж байсан одоо дархан сум 9-р баг, 4-3-20 тоотод суух Х.Халзан /утас/ нарыг гэрчээр асууж миний Дарханы Нэхий эдлэлийн үйлдвэр, Дархан хотын Холбооны газарт ажиллаж байсан 23 жил, 5 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлдээ:
1. Архивын лавлагаа
2. Баярын бичиг, сайшаалын үнэмлэх тус бүр 1 ш
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш
4. Хөдөлмөрийн дэвтэр байгаа бол /тухайн жилтэй холбоотой хэсгүүдийг хуулбарлаж нотариатаар батлуулах/
5. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.
Нэхэмжлэл гаргасан:.........................../Дашийн Цэндсүрэн/
Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/