ХАРИУЦАГЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛУУЛАХ
ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2014.09.06 Дархан-Уул аймаг
Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД...........................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: Д.Тулгыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоолгох
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Д.Тулгатай 2004-02-15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Дархан сумын 7-р баг Майхантын 5-4 тоотод оршин сууж, түүхий эдийн зах дээр арьс ширний ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь 15-р сургуульд багш хийдэг. Утас нь 99370026 гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.
Нэхэмжлэлдээ
1. Зээлийн гэрээ 1 ш
2. Д.Тулгын гэрэл зургийн хуулбар 1 ш
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.
4. Нэхэмжлэгчийн цахим үнэмлэхний хуулбар /нотариат-аар баталгаажуулна/
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэнд/
Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/