ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ

ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2014.09.06                                                                                                              Дархан-Уул аймаг

 

Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа РД......................................

Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /

Хариуцагч:   Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 9 дүгээр байрны ....ийн ..... тоотод суух, Иргэний үнэмлэх : ДА .................., регистрийн дугаар: ТИ...................... Монгол овгийн Баатарын Бат

                                            Харилцах утас : .............. / гэр /, .................. / гар утас /

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болохыг тогтоолгох, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1999 онд Б.Доржтой танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2001-02-02-нд хүү Ц.Мандах төрсөн. Б.Батын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 нас хүрсний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү маань 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань одоо сургуульд орох болсон учир 2001-02-02-нд төрсөн хүү Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болохыг тогтоож , Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлдээ :

1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш

2. Багийн Засаг даргын  ам  бүлийн тодорхойлолт 1 ш

3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт 1 ш

4. Иргэний үнэмлэхний хуулбар 1 ш

5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1 ш

6. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:................................  /Дашийн Цэндмаа/

 

 

Төрийн сангийн  190.000.941 дансанд 70200 төгрөг  /банк хамаарахгүй тушаах/