ТӨРСӨН ОН ТОГТООЛГОХ ТУХАЙ
НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
2014.09.06 Дархан-Уул аймаг
Нэхэмжлэгч: Дархан сум 4-р баг, 22 дугаар хороолол 8 дугаар байрны......ийн......тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд РД............................
Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /
Нэхэмжлэлийн шаардлага: 1959 онд төрсөн гэдгийг тогтоолгох
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1959 онд Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн. Намайг 1959 онд төрсөн гэдгийг миний ах Б.Болд болон Д.Бат нар гэрчилдэг юм. Тухайн үед би хотод ахындаа амьдарч байхад ах маань миний паспортыг авахдаа торгуулна гэж айгаад 2 нас дарж авсан гэж ярьдаг юм. Миний иргэний үнэмлэхэн дээр миний төрсөн оныг 1961 он, төрсний гэрчилгээ болон ИБМУТ-ийн төрсний лавлагаанд 1959 онд төрсөн гэж бичсэн байгаа. Бичиг баримтын зөрүүтэйгээс болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир 1959 онд төрсөн гэдгийг миний ах одоо Дархан сум 5-р баг, 20-7-20 тоотод суух Д.Болд, Дархан сум 9-р баг, 4-5-9 тоотод суух Д.Бат нарыг гэрчээр асууж мөн төрсний лавлагаа зэргийг үндэслэн намайг 1959 онд төрсөн гэдгийг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлдээ:
1. ИБМУТ-ийн лавлагаа 1 ш
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
3. Иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.
Нэхэмжлэл гаргасан:................................ /Дашийн Цэнд/
Төрийн сангийн 190.000.941 дансанд 70200 төгрөг /банк хамаарахгүй тушаах/